Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун, “Mix”-ийн Гүнчээ нар үерхээд нэлээдгүй хугацааг үдэж байгаа билээ. Х.Намууны хувьд “Тагнуулч аав” уран сайхны кинонд анх удаа тоглож чамгүй сайн жүжигчин болж чадахаа харуулаад авсан юм.
Тэгвэл сүүлийн үед Х.Намууныг хөл хүнд болж, хосууд бүл нэмэх гэж байгаа талаар бор шувуу нисэж эхлээд байна. Ямартай ч Д.Хүрэлхүү удахгүй өвөө болж, намбайж суух бололтой шүү.