Сайн байцгаана уу? Би өөрийнхөө нэгэн алдаа дутагдалыг та бүхэнд зүгээр л бичих гэсэн юм. Би 32 настай 2 хүүхэдтэй. Сайхан боломжын амьдралтай гэр бүлийн эзэгтэй. Нөхөр маань намайг хэд хэдэн удаа хуурч надад гардуулж баригдаж байсан. Би тэр болгоныг нь тэвчдэг. Яагаад тэвчдэг вэ гэвэл би хоёр хүүхдээ боддог. Би нэг жилийн өмнөөс нэгэн залуутай нууц амрагийн харьцаатай болсон юмаа. Би гэхдээ энүүгээрээ өөрийгөө өмөөрөх гэсэн юм биш шүү… Буруу байх л даа. Гэхдээ хосууд удаан амьдраад ирхээрээ сексийн хувьд бие биенээсээ уйддаг юм шиг байгаан. Манай нөхөр уйдсан болоод л миний араар өөр хүүхэнтэй явдаг байх л даа. Би нууц амрагтайгаа хайр дурлал, дасах за тэгээд ер нь хувийн амьдрал ярьдаггүй. Ярьхыг ч хүсдэггүй. Бид хоёрыг холбодог зүйл бол ердөө секс. Бид хоёр эхэндээ буудалд ордог байлаа. Тэгээд уулзалт удах тусам баригдах хардуулах нь ихэсдэг болхоор бид хоёр их хурдан уулзаж хүсэл тачаалаараа бие биенээ бүрэн эзэмддэг. Сүүлийн хэдэн сар нууц амраг маань машинтай гэрийн үүдэнд ирж бид хоёр машинд хийдэг болсон. Би тэр залуудаа ердөө л 15 минутыг зориулдаг болчлоо. Би энэ их зүйлийг бичсэн шалтгаан маань гэвэл эмэгтэйчүүд минь бидний биеийн байдал гоо сайхан секс хамгийн их чухал тийм болхоор асуудлыг ийм хурдан бас цэвэрхэн аюулгүй харилцаагаар шийдэж болох байх гэж боддог. Бидний эрүүл мэнд, бие галбир, зүс царай гундаад ирвэл бид эрчүүдэд эр нөхөртөө гологддог нь байгалийн хууль шүү дээ. Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө ийм буруу зүйл хийдэг намайг өршөөнө биз уншигчидаа…
unen.mn