Жүжигчин Б.Тамир, Н.Мөнхсоёл нар хайр дурлалын романс үүсгэж, нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Хэн хэн нь урд нь амьдралтай байсан тэд хамтдаа амьдарч эхэлсэн гэх мэдээлэл байсан ч удалгүй салж өөр өөрийн замыг хөөгөөд байгаа.
Тэгвэл хувийн амьдралынхаа талаар өнөөг хүртэл ам нээгээгүй жүжигчин Н.Мөнхсоёл Б.Тамираас шалтгааныхаа талаар цухас ярьсан байна. Тэр “Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй” хэмээсэн байна.
Тэгэхээр мэргэжил нэгт хосууд шийдэлд хүрч чадаагүй л байгаа болохоос биш тэдэнд буцаж эвлэрэх орон зай үлдсэн бололтой.
www.mnews.mn