Луу, Бич, Үхэр жилтэнтэй ивээл. Морин жилтэн харш.
Үхэр жилтэн
Энэ жилд төрсөн хүмүүс тэсвэр тэвчээр ихтэй, үг дуу цөөтэй, итгэл төрүүлдэг. Гэвч заримдаа хувиа хичээх нь элбэг, түргэн ууртай. Эдний уурлах мөчид болгоомжлох нь зүйтэй. Оюуны болон биеийн хөгжил сайтай. Хөнгөн хийсвэр зантай байдаг ч ихэвчлэн зөрүүд, дураараа байх нь элбэг, аливаа зөрчилд дургүй. Дуугүй боловч сэтгэл хөдөлсөн үедээ уран цэцэн үгтэй болдог. Зарим нэг нь хайр дурлалыг спорт мэтээр хүлээж авдаг, үүнээс болоод ойр дотныхонтойгоо зөрчилддөг.
Могой, Тахиа, Хулгана жилтэн ивээл сайн. Хонь жилтэн харш.
Бар жилтэн
Энэ жилд төрсөн хүмүүс эмзэг, мэдрэмтгий, эргэцүүлж бодох чадвар нь сайн хөгжсөн байдаг. Хуйсгануур зантай байх нь бий. Бусдын хүндэтгэлийг хүлээдэг, гэвч өөрөөсөө ахмад хүмүүс буюу удирдлагатайгаа зөрчилд орох нь их. Бодлогогүй шийдвэр гаргах буюу эсвэл зөв шийдэлд хожимдож хүрэх нь элбэг. Эрэлхэг зоригтой, хүч чадал ихтэй болохоороо бусдын үнэлэлт хүндэтгэлийг хүлээдэг. Бар жилтэн үүр шөнийн завсраар төрсөн бол хувь заяа түүнийг ивээнэ.
Морь, Луу, Нохой жилтэн ивээл сайн. Могой, Бич жилтэнд харш.
Туулай жилтэн
Энэ жилд төрсөн хүмүүс хурцаар илрэх бие даасан чанар, авъяас билэг, нэр алдарт дурладгаараа онцлог. Сайн үйлийг эрхэмлэгч, биеэ барих, хянахдаа сайн, гоо сайхны мэдрэмж өндөртэй байдаг. Бусдын итгэл, бишрэлийг төрүүлдэг. Материаллаг тал дээр элбэг хангалуун. Хааяадаа хов ярьчихдаг, гэвч хорон биш, болгоомжтой ярьдаг. Хайртай дотнын хүндээ эелдэг зан гаргадаг ч садан төрлийнхөнтэйгөө ойр дотно харьцаатай байх нь ховор. Барагтайд уурладаггүй. Ажил хэрэг эрхлэх гайхалтай сайхан чанарууд түүнд бий. Хариуцлага, санаачлагатай ажилладаг. Заримдаа дүйнгэтэх явдал байдаг. Мөрийтэй тоглоомонд аз хийморьтой ч болгоомжтой, хянуур зангаасаа болоод бараг тоглодоггүй.
Хонь, Гахай, Нохой жилтэнтэй ивээл сайн. Тахиа жилтэн харш.
Луу жилтэн
Дорно дахинд хамгийн нэр хүндтэй жил. Энэ жилд төрсөн хүмүүс эрүүл чийрэг, эрч хүч ихтэй, амархан хөөрдөг, заримдаа зөрүүд, дураараа хүмүүс байдаг. Үнэнч шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, шийдэмгий, тэдэнд итгэж найдаж болно. Дураараа зангаараа бусдаас ялгардаг. Тэд ул үндэслэл сайтай зүйлийг ил тод хэлж ярьдаг. Авъяаслаг, мөнгө зээлэх дургүй, олны өмнө үг хэлэхдээ маруухан. Зөөлөн сэтгэлтэй, бусдын нөлөөнд орохдоо хялбар, гэвч бусдын эрхшээлд удаан хугацаагаар байдаггүй. Төөрөгдлөөс амархан ангижирдаг. Бага залуу насандаа эс гэрлэвээс хожим гэрлэх нь ховор. Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Луу жилтэнд санаа зовох зүйл бараг үгүй гэх боловч аянга цахилгаантай өдөр болгоомжилбол таарна.
Хулгана, Нохой, Бич, Тахиа жилтэнтэй ивээл сайн. Нохой жилтэн тохирохгүй.
Могой жилтэн
Могой жилтнүүд арга заль ихтэй, эрчүүд нь нэр алдарт хүрдэг бол бүсгүйчүүд нь хамгийн дур булаам, хээнцэр хүмүүс байдаг. Төрөлхийн цэцэн цэлмэг, ухаантай, үг дуу цөөтэй. Ажил үйлс нь бүтэх магадлал өндөртэй байдаг ч нарийн харамч хүмүүс байх нь олон. Заримдаа нэр алдрын хойноос хэт хөөцөлдөж, хувиа хичээдэг. Гэвч өөрийн дотнын бүтэл муутай яваа ах дүүсийг халамжилдаг. Бусдын итгэл үнэмшилд найддаггүй, зөвхөн өөртөө найдаж, аливааг хэтрүүлэн дөвийлгөх хандлагатай. Өөрийн бүтэлгүйтлийг тэвчдэггүй шийдмэг улс. Гадна талдаа амгалан дүр эсгэвч маш тачаангуй, халуун хүмүүс байдаг. Дур булаам дүр төрх, зан ааштай боловч хөнгөн хийсвэр зантай тул гэр бүлийн амьдрал нь хүндрэл бэрхшээл ихтэй байдаг.
Үхэр, Тахиа жилтэн ивээлтэй сайн, Бар, Гахай жилтэн харш.
Морь жилтэн
Энэ жилд төрсөн хүмүүс хөгжилтэй зан ааштай, мөнгөтэй зөв харьцаж чаддаг. Ухаалаг, аливааг нэвт харах чадвартай, гэвч зарим нь хэт яриа хүмүүс байдаг. Авъяаслаг, тэдэнд хийж чадахгүй зүйл ховор. Чөлөөт байдал болон нүдэнд тусах хувцаслалтаараа бусдын анхаарлыг татдаг. Өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, эсрэг хүйстнээ их анхаардаг. Сэтгэлийнх нь нандин чавхдас хөндөгдсөн үед бүхнийг умартдаг. Өөрсөддөө холбоотой, хамаатай бүхэнд дээд зэргийн хүчин зүтгэл, идэвх санаачилга гаргадаг. Зугаа цэнгэл, олон хүн цугласан газар байхдаа бусдын зөвлөгөөг авалгүйгээр өөрийн бодсоноор аливааг хийж гүйцэтгэдэг. Морь жилтэн өвөл төрсөн бол сайн.
Бар, Нохой, Хонь жилтэн ивээлтэй сайн. Хулгана жилтэн харш.
Хонь жилтэн
Энэ жилд төрсөн хүмүүс урлаг, уран сайханд авъяастай. Бусдын нүднээ бүх юм нь бүтэмжтэй сайн харагддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ амьдралын бэрхшээлийн өмнө арчаагүйтдэг, учир нь тэд ирээдүйдээ итгэл муутай ханддаг, сэтгэлээр унамтгай, шийдмэг бус. Бие дааж, шийдвэр гаргахдаа тааруу. Ихэнх нь мухар сүжигтэй. Тэдний дундаас удирдан манлайлагч төрөх нь ховорхон тохиолддог. Уран цэцэн яриатай биш ч гэсэн өөрийн үзэл бодол, саналыг тууштай хамгаалдаг, өөрийн ажил мэргэжилд дуртай. Тэд хэзээ ч мөнгөөр дутагдаж гачигдахгүй, тансаг орчинг эрхэмлэдэг. Тооцоотой, уян зөөлөн сэтгэлтэй, сонголт хийхдээ сайн.
Туулай, Гахай, Морь жилтэн ивээлтэй. Үхэр, Нохой жилтэн харш.
Бич жилтэн
Бичин жилтэн зун төрвөөс баян сайн. Хамгийн их хөдөлгөөнтэй, найдваргүй хүмүүс байдаг. Ухаалаг, сэргэлэн, сэтгэн бодох чадвар сайн, өвөрмөц зантай бөгөөд ямар ч хүнд асуудлыг хялбархан шийддэг. Тэдний хувьд амжилтанд хүрэхгүй салбар гэж үгүй. Гэвч тэднийг ятгаж, өөр зүйлд анхаарлыг нь хандуулахад хялбар. Аливааг тэр дор нь хийж гүйцэтгэхийг эрмэлздэг. Наад захын бэрхшээл тэдний төлөвлөгөөг нурааж, сонирхлыг нь бууруулдаг. Ихэнх бичин жилтэн шийдэж ядсан зантай байдаг. Сэтгэл хөдлөл ихтэй, дураараа цочмог зантай, ихэнхдээ арга мэх ихтэй хүмүүс. Эрүүл ухаанаар аливааг эргэцүүлдэг, шийдвэр гаргахдаа дадмаг. Хэрвээ тэдний замд хөндөлсөхгүй л бол нэр алдрын оргилд хүрэх чадвартай.
Луу, Хулгана жилтнүүд ивээлтэй сайн. Могой, Бар, Гахай жилтнүүд харш.
Тахиа жилтан
Энэ жилд гүн гүнзгий сэтгэгчид, авъяас билэг төгөлдөр хүмүүс төрөх нь элбэг байдаг. Хөдөлмөрлөх дуртай бөгөөд өөрийн ажилдаа үнэнч. Ямар ч үүрэг даалгаврыг заавал биелүүлэхийг хичээдэг. Бүтэлгүйтсэн тохиолдолд сэтгэлээр унамтгай. Тахиа жилтэн алтан дунджийг хэзээ ч олж чадахгүй боловч цөл газраас сувдан хэлхээ ч шүүрэх авъяастай. Заримдаа их нууцлагдмал боловч бусадтай харилцаа холбоо тогтоохдоо тааруу. Өөрийн зөвд үргэлж итгэлтэй байдаг бөгөөд үнэхээр тэдний зөв болох нь олонтаа. Ихэнх тохиолдолд ганцаардмал, үг дуу цөөтэй хүмүүс байдаг. Бусдын нүднээ шийдмэг харагдавч мөн чанартаа бүрэг ичимхий хүмүүс. Төлөвлөсөн зүйл нь тэр болгон биелдэггүй. Сэтгэлийн хөдлөл ихтэй, ааш зан нь ойр ойрхон хувирч байдаг. Амьдралд нь аз тохиол, зовлон гуниг зэрэгцэн оршдог. Гүн ухаанд автах нь элбэг. Хувиа хичээмтгий байх магадлалтай, гэвч хэтэрхий дураараа, шулуун хүмүүс байдаг тул бодлогогүй, зоримог үйлдэл хийх нь олон. Үргэлж сонирхол татаж байдаг. Тахиа жилтэн хавар төрвөл сайн.
Үхэр, Могой, Луу жилтэнтэй ивээл сайн. Бар, Морь, Бич, Хонь, Гахай жилтэн харш.
Нохой жилтэн
Энэ жилд төрсөн хүмүүс хүний хамгийн сайн сайхан чанаруудыг агуулж байдаг. Тухайлбал, шударга шулуун, үнэнч итгэлтэй, бусдад итгэл найдвар төрүүлдэг, нууц хадгалахдаа сайн гэх мэт. Гэвч заримдаа хувиа хичээсэн, дэндүү зөрүүд болдог. Эд мөнгөнд шунадаггүй ч үргэлж мөнгөтэй байдаг. Анх харахад дуу шуу багатай, хүйтэн хөндий хүний сэтгэгдэл төрүүлдэг. Бусдыг шүүмжлэхдээ сайн, хурц хэл амтай. Юуны төлөө тэмцэж байгаагаа мэддэг, үргэлж шударга үйлсийн төлөө явдаг. Эхэлсэн ажлаа заавал дуусгадаг, ихэнхдээ ялан дийлдэг. Сайн удирдагч, зохион байгуулагч байдаг. Нохой жилтэн өдөр төрсөн бол илүү азтай явна.
Морь,Бар,Туулай жилтэнтэй ивээл.Луу,Хонь жилтэн тохирдоггүй.
Гахай жилтэн
Ёсорхуу, тал засамтгай, мэдрэмтгий. Түүнд итгэж найдаж болно, тэр хэзээ ч хуурч мэхлэхгүй. Ер нь хэнийг ч тэр хуурахыг хүсдэггүй. Энэ жил төрсөн хүмүүс эр зориг болон өөрийгөө золиослох чадвараараа бусдаас ялгардаг. Эхэлсэн, оролдсон зүйл болгондоо бүх хүчээ дайчлан ажилладаг. Эргэж буцна гэдгийг мэдэхгүй, сонгосон замаараа замнадаг. Маш шударга, эрэлхэг хүмүүс юм. Бусадтай танилцах, харилцаа холбоо тогтоохдоо маруухан ч цөөн тооны нөхөддөө насан туршдаа үнэнч байдаг. Үг дуу цөөтэй, танин мэдэхүйг эрхэмлэдэг тул юм уншдаг, мэдээлэл сайтай хүмүүс. Цочмог зантай боловч хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Ойр дотнын хүмүүс болон найз нөхөддөө анхаарал халамж тавьдаг, гэр бүлийн амьдрал нь тэр бүр санаснаар нь болдоггүй. Аливаа маргаан сөргөлдөөнийг таслан зогсоож, эвлэрүүлэхийг хичээдэг. Анхлан харахад “бүтэл муутай” хүн мэт санагдана. Үнэн хэрэг дээрээ бол ямар ч дайсныхаа дор гүнзгий нүх ухах чадвартай, тэд гайхалтай мөрдөгчид болдог. Ямар ч саад бэрхшээлээс зугтдаггүй, гэвч зарим нэгэн тохиолдолд сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх явдаг элбэг.
Туулай, Хонь жилтэнтэй ивээл сайн, Могой жилтэн харш.