Дуучин Селена Гомез өчигдөр худалдаанд гарсан “V” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн бөгөөд ингэхдээ ярилцлага өгсөн байна.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр Жастин Бибертэй эргэн нийлэх бодолгүй байгаагаа хэлсэн аж. Селена хэлэхдээ “Бибертэй дахин хайрын романс эхлүүлэхийг хүсэхгүй байна. Бибертэй эргэн нийлэхгүй. Бидний дурлал дахин асах, бадамлах боломжгүй болсон” гэж хэлжээ.
Мөн Селена сүүлд гаргасан “The Heart Wants What It Wants” дуугаа Биберт зориулсан хагацлын дуу хэмээн хэлсэн байна.