Олимпийн цэнгэлдэх хүрээлэн дээр шуудангийн маркийн дизайны Их Британийн хааны шуудангийнхан олны хүртээл болголоо. Эдгээр маркуудыг Лондон хотноо болох гэж байгаа Олимпийн тоглолтод ялалт байгуулсан тамирчин бүрт зориулан хэвлэхээр болжээ. Маркийг ташуу шугамтай, огтлолцоотойгоор хийж гүйцэтгэх гэнэ. Голд нь тэмцээний үеэр алтан медаль хүртсэн тамирчинг байрлуулж, захад нь алтадмал будгаар хатан II Елизабетын хөрөг, Олимпийн лого болон “Алтан медаль хүртсэн” гэх бичвэр, төрөл, нэр зэргийг мөнхлөх юм байна. “Эдгээр нь бэлэг дурсгалын зориулалттай бөгөөд манай улсын биеийн тамирын ололт амжилтын бэлгэдэл болох ёстой” хэмээн Хааны шуудангийн тэргүүн Мойя Грин мэдэгдсэн байна.
2008 оны Бээжингийн олимпийн тоглолтоос Английн тамирчид 19 алтан медаль хүртэж дөрөвдүгээрт жагсаж байсан амжилт гаргасан билээ. Өөрийнхөө нутагт болж байгаа олимпийн тоглолтоор Английн тамирчид гуравт бичигдэхийг эрмэлзэж байгаа гэнэ. Хааны шуудангийнхан иж бүрдэл бүхий шуудангийн марк гаргаад байгаа бөгөөд үүнийгээ олимпийн болон паралимпийн тоглолтын төрлүүдэд зориулжээ. Зуны Олимпийн тоглолтын нээлт болох долдугаар сарын 27-ны өдөр тусгай марк худалдаанд гарах юм байна.
inet.mn