Талийгаач Бэки Суэльс хөхний хорт хавдартайгаа 4 жил тэмцсэн бөгөөд химийн эмчилгээний улмаас үсээ хүртэл хусуулсан аж. Гэвч түүний охид ээжийнхээ амьдралын сүүлчийн хором, мөч хүртэл хамт байж чадсан нь хүний амьдралын сайхан түүхийн хэлхээс болон үлджээ.
Харин энэ зураг бол талийгаач хорт хавдартай гэдгээ мэдэхээсээ өмнөхөн охидын хамт байгаа нь. Хэдий ээж нь тэднийг орхин одсон ч энэ л зураг шиг зүрх сэтгэлээрээ холбоотой байх болов уу…
Хуримын үдэшлэгийн үеэр охидын ээжийн тухай видео мэндчилгээ үзүүлсэн нь охидод төдийгүй тэнд цугласан бүхий л хүмүүсийн сэтгэлийн утасыг хөндсөн юм. Энэ үеэр эр нөхөрт гарсан бүсгүйчүүд ээжийгээ ямар гайхалтай эх хүн байсан болохыг харж, нулимас унагаж байлаа.
Аз жаргалаа олцгоосон охидын аав Отис Суэльс тэр үдшийн хамгийн баяртай бас гунигтай нэгэн нь байлаа. Охидынхоо инээмсэглэж буй төрхийг харах бүртээ хөөрхий эхнэрээ бодон нулимас дуслуулан суугаа нь энэ.
Хуримын өдөр эгч дүүс гэрлэлтээ батлуулахдаа өөрсийн гэр бүлийн нэгэн сайхан хөрөг зургийг авчирсан юм. Хэдийгээр тэдний ээж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч зүрх сэтгэлд нь үүрд үлдсэн болохыг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Охидын эцэг болох Отис Суэльс талийгаачтай 25 жил ханилж, 3 сайхан хүүхдийн ээж, аав болсон ажээ. Тэрээр хуримын ёслолын үеэр “Тэр минь амьдралынхаа хамгийн хүнд үеүүддээ ч надад хайртай байсан юм” гэж хэлжээ.
Охидынхоо хуримнаас 12 цагийн өмнө амьсгал хураасан хөөрхий ээжийг яг л амьд мэт хувцаслан, гарт нь цэцэг бариулжээ. Талийгаач Бэки Суэльсийг сүмд авчрахын тулд олон арван хүмүүс чин сэтгэлээсээ хандсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Охидынхоо жаргалтай мөчийг хуваалцаж чадаагүй хатагтай Бэки Суэльсийн биеийг сүмд авчирсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Хэдийгээр тэр бурхан болсон ч охидоо гэх сэтгэлээ сүүлчийн амьсгал хүртлээ тээж явсан нь юутай сэтгэл хөдөлгөм бэ…
Хуримын өдөр эгч дүүс Сара, Кайли, Жоди нар цагаан даашинзаа дэрвүүлж, өнгө алаг цэцэгсээ атгаж, эрийн гэрт очсон мөчийг та харж байна. Залуу хосууддаа аз жаргалыг хүсэн ерөөе…