Сүүлийн үед манайхан хангуг хоолонд дурлах болсон билээ. Эзэгтэй Та энэ үдэш ширээгээ өвөрмөц хоолоор чимэхээр санаа шулуудсан бол тахианы махан шөл буюу “Тагтуритан” хийцгээе.
Тахианы махаа хүйтэн усанд сайтар угаасны дараа 15-20 минут чанана. Нэг ширхэг төмсөө дөрөв юм уу найм хувааж хэрчвэл тохиромжтой. Луувангаа төмстэйгөө адил хэмжээтэй хэрчээд хоёуланг нь шөлөндөө хийж буцалгана. Таван минут орчмын дараа бөөрөнхий болон ногоон сонгино, гучүжан, гучүгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мөн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгаарай.
Төмс, лууван болох хооронд шөл өтгөрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол усыг бага зэрэг нэмж, халуун ногоо боломжийн хүртэг эрхэм өөрийнхөө хүссэнээр нэмэх боломжтой. Шөлнийхөө өнгийг гүн өнгөтэй болгохын тулд жаахан жан нэмсэн ч болно. Ингэснээр шөл хүрэндүү өнгөтэй болохоос гадна нэг л өвөрмөц амттай болох вий. Эзэгтэй Танд амжилт хүсье.
Орц:
1.Тахиа 1ш
2.Төмс Зш
3.Лууван 1ш том
4.Бөөрөнхий сонгиино 1 ш
5.Ногоон сонгино 1ш
6.Сармис 2 хумс /бяцална/
7.Элсэн чихэр 3 ц/х
8.Хар перец бага зэрэг
9.Ус 1л
10.Давс (бага зэрэг)
11.Гучүжан Зц/х
12.Гучүгару 1-2 ц/х