Загварынхан сүүлийн үед бизнесийн салбар руу урвацгаах болсон. Ийнхүү бизнес рүү зөрөг татуулсан энэхүү цуваанаас загвар өмсөгч Н.Эрдэнэцогт ч бас хоцорсонгүй.
Тэрбээр хэсэг нөхдийн хамт “Body-Engineer” фитнесс клуб нээхээр болжээ. Загварын ертөнцийн төгс бүсгүй гэгддэг С.Төгсөөс салснаасаа хойш карьерь нь багагүй унаж, цаг үргэлж шүүмжлэлд өртөх болсон тэрбээр ийнхүү өөр салбарт хүч сорихоор бэлтгэж байна.
Тэрбээр энэ тухайгаа “Манай фитнесс багш сайтай. Клубийн “Body-Engineer” нэрний тухайд гэвэл бодибилдингийн хувцас биш цэвэр фитнессийн хувцасны брэнд байдаг. Манайх тэдний албан ёсны дистрибьютер юм. Удахгүй бүтээгдэхүүнийг нь оруулж ирнэ.
Фитнесст өмсөхөд тохиромжтой хувцас гэж тодорхой хувцас байдаггүй шүү дээ. Манайх болохоор фитнесст өмсөхөд тохиромжтой болон гадуур өмсөхөд стиллэг хувцаснуудыг оруулж ирэх болно. Хүмүүсийн хандлага маш эерэг байна. “Max Мall”-ын сүлжээ дэлгүүрүүдээр зарна. Бүс, бээлий, гар бугуйны хамгаалалт, өвдгөвч гэхчлэн цогцоороо бий. Фитнессийн албан ёсны нээлт тавдугаар сарын дундуур “Max mall”-д болно” хэмээн ярьжээ.
www.mnews.mn