Сэрүүний улирал аль хэдийн эхэлжээ. Энэ үед та мэдээж загварлаг хэрнээ дулаахан хувцаслахыг хүсэж байгаа л болов уу. Тэгвэл танд кардиган буюу ноосон цамц яг зохино. Кардиган гэдэг нь төрөл бүрийн урт, зузаантай нэхмэл ноосон цамц бөгөөд XIX зууны үед анх үүссэн бөгөөд цэргийн хувцасны доор нэмэлт дулаалга болгож ашиглаж байжээ. Үүнийг Кардиган хэмээн зохион бүтээгчийнх нь нэрээр нэрлэсэн байна. ХХ зууны үеэс эхлэн кардиган нь дүрэмт хувцаснаас энгийн өдөр тутмын хувцаслалтад шилжжээ. Үүнд загвар зохион бүтээгч Коко Шанель (Coco Chanel) хүртэл багагүй хувь нэмэр оруулсан аж.
Кардиган нь бүх төрлийн урттай байж болох бөгөөд зузаан, нимгэн, товчтой, товчгүй гээд та өөрийн хүссэн загварыг сонгох боломжтой. Ингээд энэхүү ноосон, сүлжмэл цамцыг хэрхэн өмсөж болох талаар зааврыг хүргэе.
1Эрчүүдийн хувьд
Хослол өмсөх дургүй хэрнээ ажил хэрэгч, загварлаг харагдахыг хүссэн эрэгтэй хүн бүрт кардиган тохиромжтой. Зөөлөн, биед эвтэйхэн байдаг учир сонголтоосоо хамаарч та дулаахан хэрнээ загварлаг, ажил хэрэгч, тансаг харагдаж чадна.
Өмдтэй өмсөх
Биеийн тамирын өмднөөс бусад бүх өмдийг кардигантай хослуулан өмсөж болно. Ажил хэрэгч өмд, жийнс зэрэг нь төгс зохимжтой. Гэхдээ Кардиганыг хослолтой хослуулан өмсөж болохгүй.
Гутал
Энэхүү хувцаслалтад хамгийн гол нь гутал болон гоёл чимэглэл байх болно. Пүүз болон үүргэвчтэй цүнх нь таныг илүү сул чөлөөтэй харагдуулах бол албаны цүнх болон мокасин гуталтай хослуулснаар та ажил хэрэгч харагдах аж. Кардиганы дотор цамц, майк өмсөж болно.
2Шорттой өмсөх
Хэрвээ та аялалд явах, хотоос гадуур зугаалах гэж байгаа бол цахилгаантай кардиган сонгох боломжтой. Гэхдээ хотын загварын шорттой хослуулах нь илүү тохиромжтой.
3Хүрэмний дээр өмсөх
Английн цэргүүдийн адилаар гадуур хувцасныхаа дотуур өмсөж өөрийн дулаан байдалд анхаарал хандуулаарай.
4Гадуур хувцас болгож өмсөх
Шинэлэг байхаас санаа зовдоггүй хүн бол жийнсэн хүрмээ кардиган доор биш харин дээр нь өмсөх боломжтой. Үүнээс гадна давхар нимгэн, зузаан кардиган ч өмсөж болно.
5Бүсгүйчүүдийн хувьд
Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийн бүх загварыг өмсөж болохоос гадна даашинз болон банзалтай хослуулах боломжтой. Хамгийн гол нь хэзээ, хаана, хэрхэн өмсөхөө зохицуулахдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Мэдээж дүрэмт хувцастай оффист таныг оруулахгүй ч бусад газар хүссэн үедээ та энэ хувцсыг өмсөж болно.
Том, зузаан кардиганыг гадуур хувцасны оронд өмсөж, харин нимгэн кардиганыг хоолойтой цамцны оронд өмсөх боломжтой. Өөрийн хүссэнээр бүхий л хувцастай хослуулж өмсөөрэй.
6Тэлээтэй хослуулах
Кардиганы ихэнх загварыг тэлээтэй хослуулах боломжтой байдаг. Кардигандаа тохируулж бүсээ сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь өргөн, нарийн, тод, бүдэг өнгөтэй байх боломжтой. Бэлхүүс эсвэл ташаан дээрээ тэлээгээ зүүгээрэй. Ялангуяа зузаан том кардигантай илүү зохицох бөгөөд товчилсноос илүү энгэрийг нь сул тавьж бүслэхэд л хангалттай.
7Үндсэн хувцаслалт
Нимгэн загварын кардиганыг үндсэн хувцаслалт болгож өмсөх боломжтой. Бүх товчийг нь товчилж банзал дотуураа хийж өмсөх, эсвэл бэлхүүсэн дээрээ уясан ч болно.
8Стандарт бус загвар
Хэрвээ дээрх хувцаслалтууд танд уйтгартай санагдаж байвал, жижигхэн товчтой кардиганыг буруу харуулж өмсөх боломжтой. Ийнхүү өмссөнөөр та загварлаг хоолойтой цамцтай болох болно.
9Нимгэн хувцсан дээр хослуулах
Том, зузаан кардиганыг унтлагын хувцасны загвартай даашинз,богино шорт, майктай хослуулан өмсөөрэй. Үүнээс гадна зузаан цамцыг нимгэн торгон хувцастай хослуулсан ч болно.
10Кардиганыг хэрхэн сонгох вэ?
Хэлбэр
Ямар хувцастай хослуулж өмсөх гэж байгаагаас хамаарч, та кардиганыхаа хэлбэр, хэв маягийг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, хавар намрын улиралд өмсөх гэж байгаа бол ямар ч хэлбэр хэмжээтэй байж болно. Харин дээрээс нь пальто, эсвэл хүрэм өмсөх гэж байгаа бол том загвартай кардиган зохицохгүй нь мэдээж.
11Материал
Ихэнхдээ кардиганыг үйлдвэрлэхэд ноолуур, ноос, хөвөн эсвэл хиймэл нийлэг утсыг ашигладаг. Загвар бүр өөрийн эерэг болон сөрөг талтай.
- Ноолуур – хэдийгээр дулаахан ч үнэтэй. Үүнээс гадна байнга хими цэвэрлэгээнд өгөх шаардлагатай.
- Хөвөн – төдийлөн дулаахан биш хэдий ч индүүдэж, угаахад хялбар байдаг.
- Ноос – дулаахан хэрнээ бага зэрэг ширүүн учир эмзэг арьсыг үрэвсүүлэх магадлалтай.
- Хиймэл материалаар хийсэн кардиган нь хямд хэдий ч муу дулаацуулж, амархан хэрэггүй болдог.
Хэрвээ та урт хугацааны туршид кардиган өмсөх гэж байгаа бол ноолуурыг сонгоорой. Харин долоо хоног л өмсөх гэж байгаа бол зардал багатай хиймэл материалтайг сонгож болно.
12Өнгө
Хэрвээ та энгийн нэг өнгийн хувцсан дээр өмсөхөөр сонгож байгаа бол таны кардиган ч нэг өнгийнх байсан нь зүгээр. Энэ нь бүх төрлийн хувцсанд зохих болно. Харин кардиган таны хувцаслалтыг чимэглэж, тодотгож өгөх ёстой бол тод өнгийн, хээтэй кардиганыг сонгоорой.
13Урт
Кардиганы урт нь таны өмсөх гэж байгаа хувцсаас болон биеийнхээ аль нэг хэсгийг тодотгох, эсвэл далдлахаас хамаарч өөр өөр байна. Юуны түрүүнд гадуур хувцасны дотуур өмсөхөд ил харагдахгүй байхаар сонгоорой.
Зузаан, том кардиган нь өмд болон нарийхан банзалтай илүү зохицно. Харин доошоогоо өргөссөн загварыг сонгож байгаа бол бэлхүүс хүртэл, эсвэл бэлхүүснээс үл ялиг урт байх боломжтой. Харин өмдтэй өмсөх гэж байгаа тохиолдолд ташааны дунд хүртэл урттайг сонгоорой. Энэ мэтчилэн хүссэн загвараа сонгож, өөрийн хувцаслалтад тааруулж болно.
14
Харин эрчүүдийн хувьд энэ цамц арай сонголт багатай байдаг. Хамгийн гол нь гадуур хувцасны тань доороос унжих ёсгүй гэдгийг л санахад хангалттай.