1. Нярай хүүхэд өдөрт гурав болон үүнээс илүү цагаар, долоо хоногт гурван өдрөөс илүү, гурван долоо хоногийн туршид уйлахыг хатгуулж буйн шинж гэж үздэг.
2. Хэрэв та хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол байцаа, шошийн төрлийн бүтээгдэхүүн, усан үзэм, амттан гэх мэт хий үүсгэгч хүнсийг бүү хэрэглээрэй.
3. Хатгуулж байх үед нь нярайг босоо байдлаар өөртөө наалдуулан барьж нурууг нь бага зэрэг тоншоорой. Зарим үед нуруугаар нь харуулж хэвтүүлэх ч үр дүнтэй байдаг.
4. Цагийн зүүний дагуу гэдсэнд нь иллэг хийх, дулаахан даавуугаар гэдсийг нь ороох гэх мэтийн аргуудыг хэрэглэж болно.
5. Гэр бүлд амар амгалан уур амьсгал байх нь чухал Нярай хүүхэд нь гэр бүлийн гишүүдийн зөрчил, тааламжгүй уур амьсгалыг сөргөөр мэдэрч уйлах байдлаар хариу урвал илгээх нь бий.
6. Хий үүсгэлтийг бууруулдаг эмчилгээний цай байдаг. Хамба шарилж, гоньд гэх мэт ургамлын ханд нь хатгуулахаас сэргийлдэг. Гэхдээ ийм цайнд сахар байвал эсэх процесс явагддаг тул үүнийг анхаараарай.
7. Жирэмсэн байх эсвэл хүүхдээ хөхөөр хооллож байх үедээ эх нь тамхи татдаг бол хатгуулах эрсдэл хоёр дахин ихэсдэг байна. Иймд хорт зуршлаас татгалзах нь зүй.