Америкийн 25 настай жүжигчин бүсгүй Кристен Стюарт өөрийн туслах эмэгтэй Алисия Каргайлтай дотно харилцаатай болсноор шүтэн бишрэгчдээ ихэд гайхшруулсан билээ. Хоёр бүсгүй хамтдаа их аз жаргалтай байгаа мэт дүр эсгэцгээсэн.
Гэтэл саяхан тэдний харилцаа дуусгавар болжээ. Үүнийг тэд албан ёсоор мэдэгдсэн байна. Гэхдээ тэд сайн найз нөхөд хэвээр үлдсэн гэнэ. Стюарт бүсгүй дэндүү завгүй болсон тул тэд хоёр тийш болохоор шийджээ. “Бүрэнхий” киноны од Кристен Стюарт 2013 онд туслах бүсгүйтэйгээ үерхэж эхэлсэн билээ.