Энэ түүх гурван жилийн өмнөөс эхэлсэн юм…
Бид ханьлаад 3 дахь жилийн нүүр үзэж байлаа. Тэгсэн тэр нэгэн өдөр хань минь нэг эмэгтэйд сайн болсоныг би мэдсэн юм.
Гэхдээ би бууж өгөөгүй ээ.., өөрийгөө тордоод л, сайхан аашлаад л, бүр тэр эмэгтэйд нь хүртэл хамгийн сайнаараа ханддаг болсон…
Гэвч өөрчлөгдсөнгүй…
Би ч бас адилхан өөр эрэгтэйг хайрлахаар шийдэж, жилийн өмнөөс нэг залууг хайрлаж эхэллээ… Бүр үхэн хатан дурлачихсан
Хүний зүрх чинь тэгээд хайраар дүүрчихсэн байдаг юм байналээ шдээ. Би гэдэг хүн жаргалдаа умбаад л, сайхан байж байтал гурван сарын өмнө бас нэг залуутай учраад, бас дурлачихсан…
Хамгийн хачин нь хань минь бас тэр залууст хачин их хайртай…
Хайрлаад л байвал хайр чинь ундраал байдаг юм байналээ шдээ..
Би хэдийгээр 2-р хайр болсон ч давуу эрхээ эдэлсээр яваа..
Тэглээ ч, нөхөр минь миний 3-р хайр юм чинь!
Энэ бол манай гэр бүлийн хайрын түүх байлаа..
1 туфли, 2 бакалтай жаргалтай нэгэн гэр бүл..
Яасан, эхлээд уур чинь хүрч байв уу?
Со КИНО бага үзээ за юу…
Манайх 1 охин 2 хүүтэй..
Хүүхэд бол хайрын ундарга, гэр бүлийн аз жаргал.
Амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ГЭР БҮЛ.
Бүх сайхан гэр бүлд өөрийнхөө гэр бүлд хүсдэг хамгийн сайн сайхныг хүсье!
“Хоёр настай ээж” -ийнхээ бичлэгийн явууллаа…
Б.Оюу