Цахим хөгжлийн эринг дагаад нуруу нугасны өвчнөөр өвдөх хүмүүс их болсон талаарх мэдээллийг бид гаргаж байсан. Настай хүмүүс төдийгүй залуусыг хамарч байгаа энэ өвчний шинжилгээ эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлээд байгаа Солонгосын XXI зуун эмнэлгийн ерөнхий эмч, нуруу нугасны мэргэшсэн эмч, анагаах ухааны доктор Кан Вон Күтэй онлайн ярилцлага хийснийг хүргэж байна.
-Сүүлийн үед нурууны өвчин ярих хүмүүс их боллоо гэж байна. Энэ өвчний ерөнхий шинж байдлын талаар ярьж өгөөч.
-Солонгосчуудын 10 хувь нь амьдралдаа ямар нэг хэмжээгээр нуруу нь өвдөж үзсэн гэдэг судалгаа байдаг. Нурууны яс хоорондын холбоосууд байх ёстой хэлбэр хэв маягаас гажиж гадагшаа хэвийж мэдрэлийн судсыг дарчихдаг. Энэ нь тухайн хүнд маш их зовиур өгөх бөгөөд улмаар нэн хурдан хүнийг хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг.
Нуруу нугас үе мөчний өвнөөс урьдчилан сэргийлэх нь одоо үед зөвхөн настай хүний тухайд ойлголт байхаа больсон. Энэ өвчин орчин цагийн цахим хөгжлийг дагаад маш залуужиж байна.
Настай хүмүүст илэрдэг нурууны өвчин нь амьдралынх нь явцад үүсдэг тул өвчлөл дөнгөж эхэлж байхад нь оношлох мэт нь амаргүй. Ер нь бол нуруу нугасны гажиг нарийсал нь хөгшрөлтөөс үүдэн эргэн тойрондох холбоосоороо мөн мэдрэлд нөлөөлж эхэлдэг талаар дээр хэлсэн.
Энэ явц нь цаашлаад хөлөнд өвдөгний үенд нөлөөлж эхэлдэг. Мөн хөгшрөлтөөс үүдсэн ийм өвчний үед дунд нурууны нугалмайд шахалт үүсгэснээс өвдөлт бас мэдрэгддэг. Энэ нь яваандаа ясыг хэврэг болгодог. Энэ нь цэвэршиж байгаа эмэгтэйчүүд болон нэлээн өндөр насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
Гэвч ийм төрлийн өвчин настайчууд гэхгүй залуужиж байгааг харуулсан судалгаа гарсан байгаа. Манай эрүүл мэндийн яамны албанаас явуулсан нэг судалгаагаар бол нуруун өьчнөөс болж эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 15 хувь нь 10-30 насны залуучууд байгаа гэж гарсан. Энэ бол анхаарах ёстой асуудал.
-18-30 насны гэхээр үнэхээр залуучуудын нас байна. Шалтгаан нь юу юм бол?
-Сүүлийн үед хүмүүс удаан хугацаагаар смарт утас мөн РС нөөтбүүкийг өдөр тутам байнга хэрэглэх болсон.
Энэ үедээ удаан хугацаагаар доошоо харж нуруу хүзүүндээ ачаалал өгөх болсноос үүдэж байгаа гэж болно. Мөн манай орны иргэдийн хувьд барууны хоол хүнсийг ихээр хэрэглэснээс таргалалт нэмэгдсэнээр нуруу үе мөчний өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.
Хүн таргалж гэдэс нь урагшаа нуруу нь хойшоо хотойдог. Энэ нь нуруунд шууд өгөх ачааллыг нэмэгдүүлж байдаг. Үүн дээр эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал их өмсч байгаа нь нурууны дискний өвчлөлийг бий болгоход яах аргагүй нөлөөлж байгаа юм.
-Нуруу үе мөч өвдсөн тохиолдолд зөв оношлох нь чухал асуудал байх. Оношилгооны ямар хэлбэрүүд байна.
-Манай эмнэлэгт өвчтөн ирэх үед хамгийн түрүүнд тухайн хүний биеийн байдал хэр байгаад үзлэг хийж хэрэгтэй гэж үзвэл XRay зураг авдаг. Энэ нь тухайн ясны нөхцөл байдал хэлбэрийг мэдэх диск мөн эсэхийг батлах мэдээллийг олж авах хамгийн энгийн гэж болох ерөнхий шинжилгээ юм. XRay шинжилгээгээр дикстэй холбоотой өвчин болох нь тодорхой болж нурууны үе их гэмтсэн тохиолдолд CT ба MRI зэргийн нарийн шинжилгээг хийдэг. CT ясны тухай илүү дэлгэрэнгүй нарийн мэдээллийг авч болдог. Нурууны диск байгаа нөхцөлд MRI шинжилгээ нь маш нарийн гаргаж ирдэг. Нурууны ясны холбоос эдийн хооронд байдаг зөөлөн эдүүдийн байдал ямар байгааг маш нарийн мэдэх боломжтой шинжилгээ. Энэ нь мэдрэлийн эдийг ч маш тодорхойлж чаддаг тул мэдрэлийг дарж байгаа нь яг аль хавиас яаж нөлөөлсөн байгааг тодорхойлж чаддаг. Эдгээр нарийн шинжилгээнүүдийн дараа хагалгаа хийх эсэхийг шийддэг.
-Шинжилгээгээр нурууны диск болсон нь MRI шижилгээгээр батлагдлаа гэхэд зеаавал хагалгаанд орох уу?
-Энэ нь тухайн шинжилгээний хариунаас хамаарна. Үнэндээ бол нурууны дикстэй холбоотой өвчтөнүүдийн 10 хувь нь л хагалгаанд орох хэмжээнд хүрсэн байдаг. Хагалгааны бус эмчилгээгээр эмчлэхийг бид эрмэлзэж байгаа. Үүнд өвдөлтийг арилгах эмийн эмчилгээ дасгал хөдөлгөөн физик эмчилгээ мөн тарианы эмчилгээг хэлж болно. Яг нурууны дисктэй холбоотой гэдэг нь шинжилгээгээр гарсан нөхцөлд нурууны мэдрэлийн тариа буюу үе хооронд үүссэн үрэвслийг дарах тариаг тарьдаг. Энэ бүхний дараа зохих үр дүн өгөхгүй бол хагалгааны эмчилээг сонгох юм.
Энд хэлэхэд, хүмүүс нурууны өвчинг бие даасан өвчин болсон тохиолдолд зайлшгүй хагалгаа хийлгэнэ гэж бодож явдаг. Мөн нурууны хагалгаанаас хүмүүс их эмээж тусгайд нь онцгой гэж авч үздэг. Мэдрэлийн судастай холбоотой болохоор тэр л дээ. Үүнээсээ болоод хагалгаанаас зайлсхийгээд өвчнөө хүндрүүлээд яваад байдаг. Манай эмнэлгийн хувьд зүсэлт хийлгүй хагалгаа хийж байгаа юм. Дурангийн нарийн лазер хагалгааг энд хэлж болно. Бидний эмчилгээнд нэвтрүүлж байгаа хагалгаа бол манай Солонгост 10-аад хүний бүрэлдэхүүнтэй хийдэг байсан маш том хагалгаанд орохоор тохиолдлууд ч байдаг.
-Нуруу өвддөг болсон хүмүүс өдөр тутам юуг анхаарвал зохих вэ Амьдралын зарим хэвшлээ өөрчлөх болох юм шиг байна.
-Нурууны диск гэсэн хариуг авсан тохиолдолд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол амралт байгаа. Амралт болон нуруугаа нэмж гэмтээхгүй байх нөхцлийг хангах. Эмчийн зөвлөгөөн доор дасгал хөдөлгөөнийг хийхээс эхлэнэ.
-Таныг манай улсад очиж үзлэг хийх гэж байгаа гэж сонслоо.
-Тиймээ. Танай оронд нэг салбар нь үйл ажиллагаагаа явуулдаг BTMedi байгууллагын төлөөлөгчийн газраас урьсны дагуу Монголд очиж нуруу нугас үе мөчний өвчтэй хүмүүст үзлэг хийнэ. Энэ аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд үзлэгээ хийхээр төлөвлөсөн байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Эмчийн үзлэгийн талаарх мэдээллийг Монгол дахь Солонгосын эмнэлгүүдийн төлөөлөгчийн газар хандах буюу 70009395 тоот утсаар лавлаж болох юм байна.
П.Баяр