Жимсний чанамал – 100гр
Гурил – 300гр
Жигнэмэг – 1 бүтэн
Ванил – хагас уут
Масло – 200гр
Сахар – 100гр
Нимбэг – Тал
Өндөг – 2ш
Үзэм /хийхгүй байсан ч болно / – 100гр
Хийх заавар : Масло, сахараа хайлуулна. Хайлаад шингэн болсны дараа гурил, масло, сахар, 1 ш өндгөө нийлүүлээд гурилаа зуурна. Гурил зуурахад ус орохгүй. Гурилаа 2 хуваан нэгийг нь элдэн хэвэндээ хийнэ.
Хэвэндээ хийсэн гурил дээгүүрээ жимсний чанамлаа жигд түрхэнэ. Дараа нь жигнэмгээ бутлаад жимсний чанамал дээгүүрээ тараана. Алимаа нимгэн хэрчээд, үзэм, нимбэгний шүүс , ванилаа холино.
Хольж амталсан алимаа гурилан дээгүүрээ жигд тараана.
Элдээгүй үлдээсэн гурилаа элдэн нарийхан хэрчин дээр нь хэрээсэлж тавина. 1 ш өндгөө хутган дээгүүр нь жигд түрхэн бага зэрэг сахар асгана.
210 хэмд 30 минут шарна. Ингээд л боллоо. Маш сайн хөргөж байгаад хэрчээрэй.