Жил бүрийн хаварт нийслэлийн гол цэг болох Сүхбаатарын талбайг хөл ихтэй болгодог үйл ажиллагаа бол яах аргагүй их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр юм.
Өнөөдөр гэхэд л Сүхбаатарын талбай дээр нэлээд хэдэн их, дээд сургууль хонхны баяраа тэмдэглэсэн юм.
Энд тэндгүй цэвэр сайхан хувцастай цэмцгэр охид залуус харагдах ч дэндүү замбараагүй соёлгүй харагдаж байв. Эргэн тойронд нь өөрсдийнх нь ууж идсэн дарсны шил, наборны хайрцаг хөглөрч Их жанжны талбайн өнгө үзэмжийг алдагдуулж буй нь сэтгэл нэг л гунигтай байлаа .
Д.Шинэбаяр