Нутгийн сайхан залуугаас сураг сонсох нь
Нууцхан харж явсан тэр л залуу минь хэвээрээ гэнэ
Салхинд гундан наранд гандан яваа бол уу гэхэд
Сайн байсан тэр үе шиг чинь гэрэлтэж яваа гэнэ
Нутгийн сайхан бүсгүйгээс чиний тухай чих тавин дуулахад
Нэг л хүний битүүхэн хүлээдэг гэнэ
Насаараа ганцаараа ч хамаагүй амьдарна гэсэн
Нандин хайраа зүрхэндээ тээсээр гэнэ
Нүүрэнд минь ягаан туяа тодроод
Нүдэнд минь хайрын харц ундраад
Булгилах зүрхнээс өөрийн эрхгүй хайр тодроод
Бусдыг үл анзааран чиний тухай бодолд би автлаа
Нутгийн хүнээс чиний тухай дууллаа
Нэг дуулахад хайртай бүсгүй нь ирнэ гээд
Дун цагаан гэрээ бэлдэж байгаа гэнэ
Дуулахад бас найр наадамд зэхэж байгаа гэнэ
Нутгийн дүүгээс чиний тухай чих тавин сураглалаа
Нэг насаараа хайрлах хүнээ тосохоор энд ирсэн гэнэ
Хамгийн сайхан дээрээ тавьсан байсан гэнэ
Хангай тал шигээ сайхан залуу шүү гэнэ
Сэтэл минь өөрийн эрхгүй чамайг хүлээнэ
Сэрэх зуурд уулзах учирлаа догдлон байж хүлээнэ
Харах хүсэлдээ хөтлөгдөн нойроо хулжаан хүлээнэ
Хамгийн ихээр санасан гэдгээ хэлэхийг зүрх даран хүлээлээ
Б.Дашдулам