АНУ-ын Иллинойс мужийн 25 настай Уитни Мэйэр өнгөрсөн оны 4-р сард амаржиж Калани, Жарани хэмээх ихэр охидоо өлгийдөн авчээ. Гайхалтай нь ихрүүд өөр өөр өнгийн арьстай төрсөн байна.
Мэйэр өөрөө цагаан арьстай бол хүүхдүүдийн эцэг Томас Дейн хар арьстай аж. Өөр өнгийн арьстай ихрүүд мэндэлсэн нь 500-д нэг тохиолдох ховорхон тохиол юм.
Харин ээж нь охидтойгоо гадуур гарах үед адилхан хувцасласан ихрүүдийг харсан хүмүүс эргэлздэг байна.
Калани адтай, хаа сайгүй зогсолтгүй мөлхдөг бол Жалани хөдлөх дургүй, тэврүүлэх бас идэх дуртай гэнэ.
Хоёр жилийн өмнө Мэйэрийн хоёр настай хүү усанд живж нас баржээ. Жалани талийгаач ахтайгаа их адилхан хэмээн ээж нь ярьсан юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn