Эклерний Орц:
Сүү – 125гр
Ус – 125гр
Давсгүй масло – 115г
Сахар – 1 хоолны халбага
Давс – Чимх
Гурил – 140гр
4-5 өндөг (тасалгааны хэмд байвал сайн)
Кремны орц:
500гр сүү
1 цайны халбага ванилин
4 өндөгний шар
75гр сахар
2 хоолны халбага гурил
2 хоолны халбага эрдэнэ шишийн цардуул (энийг төмсний крахмалаар орлуулж болно)
100мл хүйтэн цөцгий (сливки)
Эклер хийх жор
1. Сүү, ус, масло, давс, сахараа нэг саванд хийж халуун гал дээр масло хайлтал буцалгана.
2. Буцлаад ирэхээр галаа багасгаад гурилаа нэг дор хийгээд сайн хутгаж эхлэнэ. Ингээд 4-5 минут хутгаад саваны ёроолд жоохон гурил наалдаад хайлмаг шиг болгоно.
3. Тэгээд болсон гурилаа өөр савруу хийгээд жоохон хөргөж миксэрдэнэ (гараараа ч хутгаж болно).
4. Гурилаа жоохон бүлээн болохоор өндөгөө 1, 1ээр хийнэ. Хэрвээ 3, 4 өндөг хийсэний дараа зуурмаг чинь хэт өтгөн биш, шингэн ч биш болвол заавал 5 дахь өндөгийг хийх хэрэггүй. Зуурмаг чинь халбагадаад гоожуулахаар удаан гоожиж байвал болсон гэсэн үг.
5. Зуурмагаа бүдүүн хоошуутай кремний уутанд хийж листэндээрээ шахана. (Хошуутай уут байхгуй бол энгийн гялгар уутанд хийгээд нэг буланг нь хайчлаад хэрэглэж болно.) Лист дээрээ калькан цаас дэвсэнэ шүү. (Калькан цаас байхгуй бол листээ сайхан тослоод гурил цацаж болно. 6. Эклерээ 190 градуст халаасан духовканд хийж 7 мин болгоод духовканы хаалганд жоохон завсар гаргана. Модон халбага ч юмуу хийгээд орхьчих. Ингэж чийглэг агаарыг гаргаж байгаа юм. Тэгээд дахиад 10мин болгоод листээ дээш доош, урд хойдруу эргүүлэнэ. Ингээд дахиад 10аад минут болгоно. Алтан шаргал өнгөтэй болоод барьхад жоохон хатуу болохоор гаргана. Хэрвээ духовканаас гараад шалчийвал духовка унтраагаад эклерээ буцааж хийгээд 5-7мин байлгаж болно.
Крем хийх жор
1. Сүүндээ ванилин хийгээд буцалгана. Буцалсаны дараа галаа унтраагаад плиткан дээрээ орхино.
2. Өндөгний шараа сахартай хольж цайвар болтол нь сайн хутгана. Дээр нь цардуул, гурил 2оо нэмээд сайн хутгана.
3. Халуун сүүнээсээ тал аяга авч өндөгний шар дээрээ нэмээд маш хурдан хутгана. Тэгээд тэрнийгээ үлдсэн сүүн дээрээ буцаагаад нэмнэ.
4. Зөөлөн гал дээр өтгөртөл нь хутгаж өгнө.
5. Нилээн өтгөн болохоор нь цэвэр саванд хийж мөстэй усанд хөргөнө.
6. Тэгээд гялгар уутаар бүрж хөргөгчинд хийж 10-20мин байлгана.
7. Цөцгийгөө хөвсийтөл нь миксэрдээд хөргөгчинд хийсэн зуурмагтайгаа холиод болоо.
Кремээ эклерний голруу шахаад хайлуулсан шоколадаар бүрээд болоо. Амжилт хүсье!