Египтийн тэрбумтан өдгөө 62 настай Оссамой Фатхи Рабахом аль-Шарифомын хурим сонин содон зүйлээр дүүрэн байжээ. Залуухан, халуухан сүйт бүсгүй, тансаг зэрэглэлийн хурим, хуримын бэлэг, зочдын зэрэг зиндаа гээд олон гайхалтай үйл явдлаар дүүрэн байлаа.
Тэрбумтан Оссамой Фатхи Рабахом аль-Шарифом Playboy-ын загвар өмсөгч Ксения Делитэй өнгөрсөн жилээс болзож эхэлсэн байна. Тэрээр загвар өмсөгч бүсгүйтэй танилцаад ухаангүй дурлаж сүйн бэлэгэндээ Maserati-гийн очир эрдэнийн шигтгээтэй бугуйвчийг хөлд нь зүүж өгөөд хөлөг онгоц бэлэглэсэн байна.
Грекийн аралд тэд хуримаа хийсэн бөгөөд тэрбумтан, найз нөхөд гээд дээд зэрэглэлийн 150 зочин оролцсон байна. Энд сүйт бүсгүйн даашины тухай дурдах илүүц болно. Хуримын нийт зардал нь 1 сая евро болсон байна.
Г.Санчир