“The Voice Of Mongolia” шоуны шүүгч Ука оролцогчдоо хамгийн сайн бэлдсэн шүүгчээр шалгараад буй. Тэмцээний хоёрдугаар шатыг тун ч амжилттай давсан тэрээр энэ долоо хоногт үзэгчдэд барих бөөн бөөн сюрпризтэй байгаа ажээ. Түүний багийн тоглолт энэ хагас сайн өдөр шууд дамжуулагдах бөгөөд тэрээр энэ тухай “Энэ долоо хоногт бол маш олон юм давхацна. 28н буюу хагас сайн өдөр 19.30 минутаас “The Voice” манай багийн бүх найман оролцогч өөрсдийнхөө үзүүлбэрийг үзүүлнэ. Мөн “Don”t stop” цомог Солонгосоос хэвлэлтээс ирж байгаа. Энэ долоо хоногт миний хоёр шинэ клип цацагдах болно. Энэ бүтэн сайн өдөр бас “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт гал тогоонд хоол хийсэн, байж болох хамгийн аз жаргалтайгаар хүний зааж байгаагаар хоол хийсэн нь “NTV”-ээр гарна. Тэгээд дахиад хэлье, хагас сайн өдөр буюу 28нд 19:30 минутаас “Mongol HD”-тэй хамт байгаарай. Маш удаан бэлдсэн ажлын маань үр дүн тэнд яг аз жаргалтайгаар, шударгаар цаашдаа олон зүйлийн хийж бүтээхийг хүсэж байгаа залуучууд нь үлдээсэй гэж би бодож байгаа. Хүмүүс бүтэн сайнд гарна гээд манай багийг үзэхгүй байх вий дээ гэдэг надад хамгийн их айдастай санагдаж байна. Бүтэн сайнд гардаг байсан биз дээ гээд дараа нь бөөн юм болно оо яг” хэмээжээ. Уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа тэрээр ийнхүү нэгэн завгүй долоо хоногийг үргэлжлүүлж байгаа ажээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn