Супермодель Хайди Клум загварын тайзан дээр дотуур хувцастай алхах дуртай нэгэн. Тэрээр өөрийн гоё сайхан биеийг гайхуулах дуртай. Тэгвэл энэ удаа алдартай бүсгүй чармай нүцгэлжээ. Хайди нүцгэн гэрэл зургаа инстаграм дээр байршуулсан аж. Загвар өмсөгч бүсгүй яагаад чармай нүцгэлэхээр шийдсэнээ тайлбарлав.
Тэрээр ийм маягаар Австралийн гэрэл зурагчин Рассел Жэймсийн шинэ номонд олны анхаарлыг татахыг хүссэн байна. Тэрхүү номонд түүний зургууд ч багтжээ. Гэрэл зургийн дор Хайди “Би Расселл Жэймсийн “Angels by Russell James” номын нэгэн хэсэг болсондоо баяртай байна” хэмээн бичжээ. Супермодель бүсгүйн хувийн амьдралд ч гэсэн өөрчлөлтүүд гарч байгаа юм. Тэрээр сүй тавьсан гэх сураг гарсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn