Богино хэмжээний кино бүтээгч Жероен Вульф өнгөрсөн оны аравдугаар сараас хүн бүрээс насыг нь асуух аяндаа гарчээ. Тэрбээр гудамжинд тааралдсан болон уулзсан хүмүүсээсээ насыг нь асууж хэлүүлсэн байна.
Жероен Вульф “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Хүүгээ мэндэлсний дараа хүн бүрээс насыг нь асууж хэдхэн хормын дотор 100 нас хүргэх тухай санаа төрсөн. Хүмүүстэй уулзаж ямар учиртай кино хийх гэж байгаагаа тайлбарласан” гэжээ.
Тэрбээр ойролцоогоор 1500 орчим хүнээс насыг нь асуусан байна. Үүний дараа эвлүүлж 150 секундэд багтаасан аж. Жероен Вульф энэхүү богино хэмжээний киногоороо хүний амьдрал асар богино гэдгийг илэрхийлэхийг хичээсэн байна.
Т.Арьяа /Тайм.мн/