Японы Кумамото мужийн Тамана хотын сүмд Сумогийн 68 дахь их аварга Асашорюү Дагвадоржийн дүрээр бурхан бүтээжээ. Уг бурханыг “Дайны бурхан” хэмээн нэрлэдэг аж.
“Хубилай хааны элч” нарыг Японд ирэх үед нь хэлэлцээр хийлгүй цаазласан тул тэдний сүнсийг амар амгалан байлгахыг ерөөн ийнхүү бурханы дүрийг урласан гэнэ.
Харин Их аварга бурханы дүрд мөнхөрч буй нь бас нэгэн түүхэн амжилт хэмээн билэгшээж дээрх бурханыг ихэд таатайгаар хүлээж авсан байна.
Д.Саруул www.secret.mn