АНУ-ын Чикаго хотын харьяат дөрвөн настай охин яаралтай тусламжийн 911 дугаарлуу залган ээжийнхээ амийг аварчээ.
Өнгөрсөн ням гаригт Ливиа Женсен охины ээж Диана арьсны сүрьеэгээр өвчилсний улмаас ярьж чадахгүйд хүрсэн байна. Харин тэр үед бяцхан охин нь утсаа аваад 911-рүү залгаж ээжийнхээ зааж өгсөнөөр тусламж хүсчээ.
Охин дуудлагын ажилтан Жилл Смитчэд “Та манай гэрт ирэх хэрэгтэй, учир нь ээж ярьж чадахгүй өвдчихсөн” хэмээн охин хэлсэн байна.
Түргэн тусламж яаралтай ирсэн учраас эрчимт эмчилгээ хийлгэж ээжийнх нь бие сайн байгаа аж.
Д.Идэр /24цаг/