Тансаг зэрэглэлийн брэнд “Prada” хувцасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тансаг зэрэглэлийн хуучин цүнх, хувцасны зах зээл хурдтай тэлсэн аж. Байгаль орчинд ээлтэйгээс гадна хямд үнэтэй тансаг зэрэглэлийн хувцас, хэрэглэл худалдан авах сонирхолтой залуучууд олширсон байна. Бусад өрсөлдөгч компаниуд ч энэхүү зах зээлийг сонирхох болсон аж.
Францийн “Kering” компани хуучин хувцас, гар цүнх борлуулалдаг платформ болох “Vestiaire Collective”-ийн хувьцааны таван хувийг худалдаж авсан байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Bloomberg Tv