Монголын хип-хоп урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болох Roockie буюу У.Мөнхбагана шинэ цомгийн нээлтээ хийхээр болжээ. Цомгийн нээлт есдүгээр сарын 2-нд болох аж.
Тэрбээр анхны цомгоо “Мөнхбаганы гудамж” нэртэйгээр гаргаж байсан бол удаах цомгийн нэрээ “Ёотон” гэх сонирхолтой нэрээр нэрлэжээ.
Шинэ цомгийн нээлтээс урьтаад сонсогч феннүүддээ гэнэтийн бэлэг барьсан нь “Саран хийл” уран сайхны кинонд тэрбээр гол дүр бүтээсэн аж. Уг кинонд МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх зэрэг уран бүтээлчидтэй хамтран тогложээ.