“Би эргээд түүний номер нэг бүсгүй болсон” хэмээн Playboy сэтгүүлийн модель бүсгүй Кристал Харрис бахархалтайгаар өгүүлжээ. Хагацаад нэг жил болсны дараа Playboy сэтгүүлийн үндэслэгч бөгөөд эзэн 86 настай Хью Хефнер дээр түүний 26 настай найз бүсгүй Кристал Харрис эргэн иржээ. Энэ бүсгүй хуримын ёслол болохоос тав хоногийн өмнө сүйт залуугийнхаа гэрээс оргон зайлсан билээ. Хью энэ урвалтыг хүндээр тусгаж авсан юм.
Хайртай хосууд эргэн нэгдсэний шалтгаан юу байв гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэв. Өвгөний өгөөмөр зан ааш уу, аль эсвэл түүний зузаан хэтэвч үү гэдгийг таашгүй. Хоёулаа үүнийг тайлбарлахгүй байгаа ч баяр баяслаа нуухгүй байгаа аж. “Урьдын адил бид хоёр хамтдаа байна” хэмээн Харрис бүсгүй аальгүйтэв.
Харин дурламтгай хөгшин “Би Кристалыг үгүйлэн санаж байлаа” гэж илэн далангуй ярьжээ. Харрис бүсгүйг Хефнерийн эдлэн газар буцаж ирснээр түүнийг сүүлчийн номер нэг бүсгүй Шера Берчард нь орхиж явав.
wikimon.mn