Ямар ч эмэгтэй хvнд байгалаас заяасан өөрийн эмэгтэйлэг чанар гэж бий…
Ихэнх эмэгтэйчvvд энэ чанараа хөгжvvлж чадсан ч зарим нэг хvнийг эршvvд эмэгтэй гэх нь байдаг шvv дээ.
Энэ нь нэг талаас өөрийн даавартай холбоотой байж болох ч нөгөө талаас өссөн хvмvvжилтэй нь холбоотой байдаг байна. Ямархуу орчинд хvн болсон тийм л орчин насаараа өөртөө бvрдvvлж амьдардаг. Эмэгтэй хvнд багын хvмvvжил ихээхэн чухал ажээ. Ингээд та ямар ч орчинд өссөн бай танд нэгэн мөрдөж санаж явбал таарах зөвлөгөөг хvргэе.
1. Vргэлж инээмсэглэж бай. Гэхэдээ энэ нь ярзайтлаа инээгээд яв гэсэн vг биш
2. Ямарваа нэгэн хvнийг нэрээр нь дуудаж хvндэл. Хvндэтгэлд насны хязгаар байдаггvй
3. Vргэлж мэргэжлээрээ, хийж чаддаг зvйлээрээ бахархаж бай. Бахархаж чадсан хvнээс л амжилт гардаг юм
4. Архи тамхи бvv хэрэглэ. Та vнэхээр хэрэглэдэг бол өөрийнхөө зогсох газрыг мэдэж бай. Ялангуяа олны өмнө бvv хэрэглэ
5. Vргэлж цэвэрч бай. Таны биеэнд нэг ч vс наалдсан байх учиргvй ба уруулын будаг, vнэртэй ус гээд бvх зvйл ОК байх ёстой.
6. Өөртөө итгэлтэй бай. Ингэж чадвал та хэнээрч хvндлvvлэх болно
7. Өөрийгөө бусдаас дээгvvр тавь. Гэхдээ энэ хязгаартай. Дотроо бодож явахад хангалттай.
8. Хэн нэгэнтэй бvv маргалд. Таны уур маш их хvрч байсан ч гэсэн бvv марга. Хэзээ ч сайн зvйл болдоггvй юм.
9. Хэнийг ч ялгалгvй адил тэгш харьц. Хvн л бол хvн гэсэн зарчимтай бай. Дараа нь та хvнд хэнтэй ч харьцахад дөхөм болно.