Хүн төрөлхтний амьдралд цус ямар их хэрэгтэй болох тухай хэн ч маргахгүй бизээ. Дэлхий дээр дөрвөн бүлгийн цус байдаг бөгөөд цусны улаан эсүүдийн гадаргуу дээр байрладаг уургийг резурс фактор гэдэг. Дэлхийн хүн амын 85 хувь нь энэхүү факторыг агуулдаг. 15 хувь нь эсрэг бөгөөд резурс факторгүй, өөрөөр хэлбэл резурс сөрөг байдаг. Хэрэв резурс сөрөг байгаад жирэмсэлсэн бол эмэгтэйчүүдэд онцгой халамж анхаарал шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй.Ингээд резурс факторын тухай “Персон” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Л.Удвалтай ярилцлаа.
ХОСУУД РЕЗУРС ФАКТОРООРОО ЯЛГААТАЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ.
– Эмэгтэй нь сөрөг резурс фактортой байвал яах вэ? Эерэг сөрөг резурс фактортой хосууд хүүхэдтэй болж чадах уу?
Эмэгтэй хүнд цусны бүлэг дотроо эерэг сөрөг резурс фактортой байдаг. Гэтэл резурс хасах цустай эмэгтэй амьдралдаа нэг л хүүхэд төрүүлэх боломжтой. Дараагийн бүх жирэмслэлт хэвийн жирэмсэлнэ. Эрэгтэй хүн байнга эерэг резурс фактортой байдаг учраас эмэгтэйн резурс хасах цусан дээр эерэг цус орж ирэхэд хэвлийд буй урагт эцгийн эерэг резурс удамшдаг. Анхны жирэмслэлтээр үүссэн эсрэг бие урагт нөлөөлдөггүй учир хэвийн төрнө. Хоёр дахь төрөлтөөс эхийн биед урьд нь үүссэн эсрэг бие нь гаднаас орсон нэмэх цэнэгтэй нэгдэж цусны эсүүдийг задалснаас нярай хүүхэд дөнгөж төрөөд цус задрах өвчнөөр нас барах юмуу 4,5 сартайдаа ураг шалтгаангүйгээр зулбадаг аюултай. Хасах резурс фактор нь зулбалтын нэг гол шалтгаан болдог.
-Охид бүсгүйчүүд юуг анхаарвал зүйтэй вэ? Ийм тохиолдол хэр их байна вэ?
Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө цусны бүлгээ заавал тодорхойлуулах ёстой. Цусны бүлгээ мэддэг хэрнээ резус факторыг огт мэддэггүй, үзүүлдэггүй. Үүнийг заавал мэдэж байх ёстой. Хэрэв хасах резурс фактортой бол амьдралдаа жирэмслэлтээс маш сайн хамгаалж байх хэрэгтэй. Охид бүсгүйчүүд маань санаандгүй байдлаар жирэмслэх тухайлбал хүчиндүүлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орох, бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орох зэргээр жирэмслэээд үр хөндүүлчихдэг. Дараа нь дахин жирэмслэх найдвар тун бага болдог.Улсын хэмжээнд маш олон эмэгтэйчүүдийн эмнэлэг байна, Баянгол дүүрэгт гэхэд 40 орчим эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. Тэгэхэд манай эмнэлгээр ийм асуудалтай хүмүүс цөөнгүй ирэх болсон. Энэ нь мянган хүнд 1,2 тохиолддог байсан бол сүүлийн үед ихэсч байна.Тиймээс энэ нь тулгамдаж буй асуудал яах аргагүй мөн.
– Хэрэв нэгэнт жирэмсэлчихсэн бол ямар нэг аргаар төрүүлэх боломж байдаг уу?
Эрэгтэй хүн 100 хувь нэмэх цустай. Хасах резурстай эмэгтэй амьдралдаа нэг л төрнө. Харин нярайг төрөнгүүт бүх цусыг 100 хувь соруулж аваад буцаагаад нэмэх цусаар сольдог. Ийм үйлдэл манайд тун бага. Гадаад орнуудад бол тусгай хяналтад байлган сольдог тал бий.
Эмэгтэйчүүд олон удаа зулбаж үр тогтохгүй байна гээд яваад байдаг. Үүнээс өмнө заавал резурс факторыг үзүүлэх шаардлагатай.
Цусны бүлгийн резурс үл тохиргоо нь хүнд явагддаг учир түүний эсрэг биетүүдийг жирэмсний хугацаанд сар бүр тодорхойлж, эмчилгээ хийх шаардлагатай тохиолдолд жирэмслэлтийг эрт тасалж болдог.
Хүнд хэлбэрийн үед цус задрах эмгэг хүүхдийг эхийн хэвлийд байхад үүссэн ч жирэмслэлт гүйцэд тээгдвэл нярай төрөнгүүтээ энддэг. Зарим тохиолдолд дээр хэлсэнчлэн цус оруулан сэлгэх арга хэмжээг авдаг. Орчин үед анти-резурс-иммуноглобулин нэртэй тусгай вакциныг төрсний дараа эсвэл төрөлтийг таслан зогсоосны дараа хийх замаар резурс зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.
Т. Далай