Олны дунд “Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог. Эрэгтэй хүнд ямар умай, умайн хүзүү байх биш” гэх хандлага, ойлголт байдаг.
Тэгвэл энэ төрлийн хавдар үүсгэгч ПАПИЛЛОМА ВИРУС нь эрэгтэйчүүдэд ч байдаг бөгөөд шодой болон анусны хавдар үүсгэдэг байна. Тэгэхээр зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй залуу та ч гэсэн хавдарт өртөж мэдэх нь байна.
Гэхдээ энэ төрлийн хавдрыг бүр мөсөн үгүй хийж болохыг мэргэжилтнүүд онцолж, судалсан бөгөөд эрт илрүүлэх тусам эдгэрэлт нь төдий чинээ хурдан байдаг гэдгийг ч бас хэлсэн байдаг ч харамсалтай нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн 50 орчим хувь нь хожуу шатандаа оношлуулдаг байна.
ДЭМБ-аас вакцины чанар, аюулгүй байдал, дархлаа тогтоох хамгаалах, түвшнийг судалж хамгийн аюулгүй вакцин гэж батламж өгсөн байдаг.
ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 2, 4, 9 цэнт 3 төрлийн вакцин бий. Ихэнх улс орон 4 цэнт вакциныг хэрэглэж байна. Ихэнх улс орон 4 цэнт вакциныг хэрэглэдэг нь 9 цэнт вакцин нь хомсдолтой байдагтай холбоотой аж.
Тун удахгүй манай улс 11 настай бүх хүүхдийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй 4 цент вакцинд хамруулна. Иймд эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ зөв, цэгцтэй мэдээлэл өгч, “Энэ вакциныг тариулснаар ирээдүйд охид умайн хүзүүний, хөвгүүд шодой болон анусны хорт хавдраас сэргийлнэ.
Мөн Дархлаажуулалтын тухай хуулийн зүйл заалтыг биелүүлж үндэсний хэмжээний товлолт вакцинд хамрагдаж иргэнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйдээ, эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж буй юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.
Үндэсний хэмжээний товлолт дархлаажуулалтаас гадна аль ч насны хүн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах эрх нь нээлттэй байгаа билээ.