Сэрчмаа гэхээр хөнгөн дэврүү хайрын дууч бүсгүй таны санаанд бууж байна уу. Мэдээж. Түүнийг Монгол Улс төдийгүй ази ийм имиджээр нь төсөөлдөг, төсөөлсөөр ч ирсэн. Тэгвэл эрхэм уншигч танд нэг мэдээ дуулгахад хайрын дууч С.Сэрчмаа томоожсон байна. Учир нь харийн хүний гэргий болж хөөрхөн охинтой болсон Сэрчмаа бүх зүйлд ул суурьтай хандах болно хэмээн зоригтой хэлжээ. Урлагийн тогоонд хоёр дахь арвынхаа нүүрийг үзэх гэж буй түүний хувьд энэ нь эрс шинэчлэл ч байж мэдэх юм. Ямартай ч хайрын дууч маань энэ удаа эх, үр, ханийн сэдэвтэй дуу дуулж, “Бүсгүй аргамж” нэртэй дэлгэцийн бүтээл бүтээх ажилд ханцуй шамлан орсон байна. Энэхүү кино нь түүний амьдралаас сэдэвлэсэн кино бөгөөд дуучин бүсгүй маань туслах дүрийг бүтээсэн байна.