Энэ удаагийн “Зөвлөгөө” буландаа Сүүлийн үед эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдар тусах явдал ихэссэнтэй холбогдуулан умайн хүзүүний хорт хавдар тусвал ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчин үүсэх шалтгааны талаар хүргэхээр бэлтгэлээ.
Умайн хүзүүний хавдар үүсэхэд “Хүний хөхөнцөр вирус” гол шалтгаан болдогоос гадна бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн харьцаанд хэт залуу орох, тамхи татах зэрэг хорт зуршил муугаар нөлөөлдөг. Мөн жимс ногоо бага хэрэглэх, ариун цэвэр сахихгүй байх, бэлгэвч хэрэглэхгүй байх зэрэг шалтгаанаас бол умайн хүзуүний хавдар үусэх, өвчин даамжирах эрсдэлт хүчин зүйл болдог.
Энэ өвчний эрт үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
-Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
-Үтрээнээс мөчлөгт бусаар цус алдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна.
Тиймээс 2-3 жил тутамд эмэгтэйчүүдийн эмчид хандаж, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө 100 хувь сэргийлж чадах юм байна.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN