“Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байсан Д.Пүрэвдулам Ц.Мянганбаярын отгон амраг болж, энэ жилийн топ моделийн титмийг зүгээд амжсан билээ.
“Catwalk” хамтлагийн ахлагч тэрбээр тун удахгүй “алтны магнат” Ц.Мянганбаярын долоо дахь хүүхдийг нь төрүүлэхээр тээж байгаа аж. Хосууд өдгөө хамтдаа амьдарч байгаа бөгөөд удахгүй энэ хорвоод мэндлэх үрээ хүлээгээд, гал халуун хайрандаа умбаад аз жаргалтай байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад монголын Дон Жуан ээлжит хатандаа мөнгийг боодол боодолоор өгч эрхлүүлдэг гэнэ лээ. Сүүлд Пүрэвдулам инстагнарм дээрээ боодол, боодол мөнгөний зураг тавьж энэ нь тоолбол бараг 500 сая төгрөг хэмээн онгирч байсан удаатай билээ.