Гайхалтай залуусыг олоход заримдаа хэцүү байдаг. Хэрвээ та түүнийг олж авсан бол та ч бас хамгийн сайнаараа байхыг хүснэ. Гэхдээ хайр дурлалынхаа хөөрсөн сэтгэлд хэтэрхий автаад танд тохирохгүй гайхалтай залуугийн хэв шижийг мартчихдаг. Юу гээч, хүмүүс хайр дурлалаас болоод жижигхэн зүйлийг маш том болгодог. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрсэн бол магадгүй та буруу залуутай болзоод байгаа бололтой.Таны гайхалтай гэж боддог залуу таныг өөнтөглөөд байна уу? Тэр таныг өөлж шүүмжлээд байна уу? Аливаа гаргасан саналыг тань хэрэгсэхгүй байна уу?
Жишээ нь та бүжгийн дугуйланд явахыг хүсч байлаа гэхэд тэр таныг өөр сайхан санаа олсонгүй юу, цаийг үрэх гоё арга олжээ гэх мэт үг цухуйлгадаг. Ийм залуу та хоёр цаашид харилцаа чинь хэдий чинээ гүнзгийрнэ төдий чинээ шүүмжлэх нь ихэснэ. Тэрнээс биш намжихгүй. Таныг ойлгож, таны мөрөөдөл санаа бодлыг чинь ойлгож, дэмжих хүн хэрэгтэй биш гэж үү?
Тэр хоцордог. Бүр ганцхан удаа ч биш. Тэр болзоондоо маш их хоцордог бол чиний цаг болон итгэлийг хүндэтгэж үзэхгүй байна гэсэн үг. Тэр сайн хүн биш байна гэсэн мпрэмж аяндаа л төрөх болно. Энэ нь заримдаа тэр олон бөмбөгийг зэрэг агаарт хувиргаж багаа мэт. Тэр хэдий чинээ их ажилтай, завгүй гэнэ, төдий чинээ араар чинь тоглоом тохуу хийж байна гэсэн л утгатай. Тиймээс тэр чамд тохирох хүн биш.
Тэр чамд өөрийнх нь дотоод амьдрал руу нэвтрэхийг зөвшөөрдөггүй. Жишээ нь утас майл мессенжерээ нууж хаан хэзээ ч үзүүлдэггүй. Хэдийгээр хувийн нууц боловч тэр чамаас энэ бүхнээ нууж байгаа бол тэрэнд өөр хүн байна л гэсэн үг. Шалиг эрс хэд хэдэн хүүхэнтэй зэрэг харьцаатай байж чаддаг. Дотогшоогоо нэвтрүүлэхгүй байна гэдэг сайн харилцааны хэсэг хэзээ ч байдаггүй. Мэдээж хэрэг амьдралынхаа бүх хэсгийг чамтай хуваалцдаг хүнийг л чи илүүд үзэх ёстой биз дээ.