Сүрчгийг түрхэхэд хурц үнэртэж байснаа 15-20 минутын дараа үнэртэхээ больдог. Сүрчгийг түрхэж үнэрийг нь мэдрэхийн тулд бугуйндаа нэг болон гарандаа жаахан шүршээд хэдэн минут хүлээгээрэй. Сүрчгийг шууд шилнээс нь үнэртэж сонголт хийхгүй байхыг зөвлөе.
Ингэснээр спиртийн хүчил болон бусад үнэрүүд хүний үнэртэх мэдрэмжийг улам сулруулдаг байна. Сүрчиг худалдан авахдаа дараах зүйлийг анхаарна уу?
-Тухайн өдөртөө дезодорант бүү түрхээрэй. Эс бөгөөс үнэрлэх мэдрэмж буурна..
-Эрэгтэй эмэгтэй сүрчиг дотроо цэцгийн, дорнын, нимбэгний, шиприйн, модны, ойн гэсэн ангилал байдаг. Хээнцэр дур булаам харагдах гэсэн эмэгтэйчүүд дорнын гэх тодотголтой сүрчиг тохирно.
Ази тивээс гаралтай тул зандан мод, хув, ваниль, заар зэргийн үнэрийг шингээсэн байдаг.
-Залуухан бүсгүйчүүдэд “цэцгийн” гэх мэтчилэн сүрчиг сонгохдоо өөрийн имижэд тохируулаарай.
-Судасны гол төвүүд нь үнэртэн түрхэх хамгийн тохиромжтой цэгүүд болдог. Тухайлбал бугуй, цээж, чихний ар тал, тохойн урд хэсэгт анхилам сайхан үнэр удаан хадгалагддаг.
-Сүрчгийг ванны өрөө мэтийн чийг устай газар бүү тавьж хадгалаарай. Чийгэнд сүрчигний өвөрмөц үнэр бүдгэрдэг.