Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийг мэдэхгүй хүн бараг байхгүй билээ. Тэгвэл өнөөдөр бид бүгдийн танил болсон “Форбес” сэтгүүлийг үндэслэгч, Шотландын эдийн засгийн сэтгүүлч Берти Чарльз Форбсын ажил хэрэгч зөвлөгөөг уншигчиддаа хүргэх болсондоо баяртай байна.
Тэрээр “Аливаа амжилтанд хүрэхийн тулд уг хүнээс заавал золиос гарч байдаг. Жишээ нь би зорьсон зорилгодоо хүрч амжилтанд хүрсэн гэж боддог ч эргээд харахад эрүүл мэндээ алдсан байх жишээтэй. Ер нь амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад байхад зарим нь гэр бүлээ, зарим нь эрүүл мэндээ зарим нь найз нөхдөө золиослон байж оргилд хүрсэн байдаг. Харин өндөрт гараад эргээд явсан замаа харахад маш гунигтай дурсамжууд тодордог. Энэ болгоныг амжилт гаргасан хүмүүс тэр болгон яриад байдаггүй ч дотроо бол бүгд л харамсаж явдаг.
Зорилгодоо хүрэхийн тулд хүн заавал ямар нэг юмаа золиослодог бөгөөд тэрийгээ амжилтаараа дарахыг оролддог. Би ийм өндөр амжилт гаргасан юм чинь энэ зэргийн юм золиослоход яадаг юм гэж тэр үедээ боддог ч дараа нь түүндээ маш их харамсдаг хүмүүс бий.” Эцэст нь дүгнэж хэлэхэд амжилт гаргасан болгоныг бүү дууриагаарай тэд маш их юмаа золиослон байж тэр өндөрлөгт хүрсэн. Гэхдээ юугаа ч золиослохгүй гээд нэг хэвийн амьдралаар бүү амьдар.
Mr.Unuku