“Гала” хамтлагийн дуучин Ч.Ануг хүмүүс “Уран бүтээлээсээ хөндийрч, хувийн амьдралдаа санаа тавих боллоо” гэх болсон. Нэгэн компанийн захирлыг эхнэрээс нь салгаж суух гэж байгаа тухай мэдээлэл ч гарсан. Энэ талаар болон уран бүтээлээс нь сонирхоход “Би уран бүтээлээ хийсээр л байгаа. Хэн нэгний хэтэвчтэй мөнгөнд дурлаж, бусдын амьдралыг үймүүлээгүй. Тун удахгүй “My ABC” цомгоо гаргана.
Одоогоор цомгийн ажил 70 хувьтай явна. Сар шинийн баяр өнгөрөөгөөд худалдаанд гаргана” гэж байсан. Тус цомог нь түүний гурав дахь цомог бөгөөд урсгал бүрийн дуу дуулснаараа өмнөхөөсөө онцлог болж байгаа аж. Мөн АНУ-ын хөгжмийн найруулагчаар дууныхаа хөгжмийг бичүүлсэн болохоор сайхан бүтээл болж, сонсогчдод хүрнэ гэж байв