Архидалттай холбоотой мэдээлэл, гэмт хэрэг багагүй бүртгэгдэх боллоо. Түүнчлэн сурагчдын дунд ч архидалт их байгааг цагдаагийнхан анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл өнгөрсөн онд 257 сурагч эрүүлжүүлэгджээ.Архидалт 13-70 насныхан дунд их байгаа бөгөөд нийгмийн бүх давхаргыг хамарч байгаа аж. Хэдийгээр 21 нас хүрээгүй хүнд архи худалдан борлуулах, үйлчлэх хориотой байдаг хэдий ч манайд энэхүү хууль хэрэгжихгүй байна. Монголчууд эртнээс архи худалдах хийгээд хэрэглэсэн хүнийг хатуу чанга шийтгэж даруй зогсоох арга хэмжээ авдаг байсан. Тиймээс энэ байдлаар архины асуудлыг цэгцлэх ёстойг дээрх 257 сурагч гэсэн тоо харуулж буй юм.
Г. Туяа