Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. Тодруулбал Индонезийн Хойд Сулавеси муж дахь галт уул мягмар, лхагва гаргуудад дэлбэрсэн бөгөөд цүнамигийн түгшүүр зарлаад байна.
Сүүлийн өдрүүдэд болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас Руанг галт уул идэвхжиж, дэлбэрчээ. Улмаар галт уулын ойролцоо орших арлын 11 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэв.
2018 онд тус улсын Анак Кракатау галт уул дэлбэрч, нурсны улмаас Суматра ба Ява арлын эрэг орчимд цүнами үүсэж, 430 хүн амиа алдсан. Индонез улсад идэвхтэй 120 галт уул байдаг.
Эх сурвалж: The Guardian