Гадил жимсэн хавчуургатай ванилийн зайрмаг
Орц:
Өндөг 2 ш, 150 гр гурил, 120 гр сахар, давс, сүү, маргарин, тос, эсвэл масло
Хавчуурганд:
Гадил 2 ш, шоколадны крем, хоёр халбага ванилийн зайрмаг, нунтаг сахар, гааны навч
Хийх арга:
Бүх орцуудаа хооронд нь хольж хутгана. Масло юм уу тосоо сайн халааж хольсон хөрөнгөө нимгэн тарааж шарна. Болгосон бэлдэцийнхээ тосыг цаасанд шингээж авна. Тосыг нь авсан гурилдаа шоколадны крем түрхэнэ.
Үүгээрээ гадил жимсээ ороогоод, дундуур нь зүсэж хоёр хувааж тавган дээр тавина. Тавагныхаа голд бөөрөнхий зайрмагаа тавиад, нунтаг сахараа тавган дээрээ тарааж цацаж өгөх ба гааны навчаар чимэглэж өгөөрэй.