Орц: Байцаа нэг ширхэг (ойролцоогоор 500гр)
Гурил 15гр,
Өндөг нэг ширхэг,
Сүүний сүмс 100гр,
Талхны хатаам З0гр,
Цөцгийн тос 25гр,
Цөцгий 60гр
Шанз, мах З00гр сонгино нэг ширхэг, давс, повоор.
Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн, голыг нь ухаж аваад давстай усанд дутуу чанаж болгоно. Хөрснийх нь дараа навчийг нь нэг нэгээр нь салгаж, хатаана.
Сэвэрсэн навчнуудад сүүний сүмс юм уу цөцгийг түрхээд голд нь шанзаа хийж, нэг талаас нь хуйлна.
Хуйлсан ороомгоо гурилд өнхрүүлж өндгөнд дүрээд дахин талхны хатаамалд өнхрүүлэн, урьдчилан халаасан тосонд эргүүлж тойруулан шарна. Таваглахдаа сүүний сүмс юм уу цөцгий дусааж болно.