Италийн хөлбөмбөгийн “Милан” багийн довтлогч Златан Ибрагимович “Реал” болон “Барселона” багуудын тэргүүлэх тоглогчид болох Криштиану Роналду, Лионель Месси нарын талаар санал бодлоо хэлсэн байна.
Тэрбээр “Месси бол төрөлхийн авъяастай тоглогч. Харин Роналду бол уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн юм. Аргентин эрд баруун хөл хэрэгцээгүй байгаа. Тэр зөвхөн зүүн хөлөөрөө тоглодог хэдий ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж чадсан. Тэр хоёр хөлөөрөө зэрэг гайхалтай тоглодог байсан бол баллах биз ээ” хэмээн өгүүлжээ.
Энэ жил Роналду Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 30 тоглолтод оролцож 37 бөмбөг эсрэг багийн хаалганд оруулсан бол Месси 29 тоглолтод 36 гоол хийсэн байна.
www.wikimon.mn