“The Voice Of Mongolia” шоуны хоёрдугаар шатанд тун ч их зэмлүүлсэн шүүгч бол дуучин Болд. Дууны сонголт болон оролцогчдын сонголт дээр буруу сонголт хийсэн хэмээн шүүмжлэлийн гол бай болоод байсан тэрээр алдсан эрдэнэсүүдээ хувьдаа авав. С.Идэрмаа, Э.Ганбилэг нарыг хасагдахад олон нийт ихэд ундуйцаад авсан бөгөөд тэрээр дуучдаа хувьдаа авахаар санаархан тэмцээнээс хасав уу? Ямартай ч тун ч ирээдүйтэй дуучид хэмээн нийтэд үнэлэгдээд байсан хоёр дуучнаа өөрийн “B Production”-ыхаа артистаар авч шинэхэн уран бүтээлийн ажилдаа шургуу гэгч нь оржээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn