Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

 

Чусоны үеэс (1392–1910) өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн олон ном судар бий. Тэр дотроос "Suunjapbang", "Eumsikdimibang" гэх хоёр ном тус улсын хоолны өв соёлыг харуулсан үнэ цэнтэй баримт бичгүүд гэдгээрээ ялгардаг. Тэгвэл эдгээр номыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад бүртгэжээ.

"Suunjapbang" гэдэг нь "Эрхэм хүндтэй зочдыг дайлах олон янзын арга" гэсэн утгатай үг юм. Тус номд язгууртан гэр бүлүүдийн хоолны соёлыг баримтжуулсан байдаг. Анх 16 дугаар зуунд эрдэмтэн Ким Югийн бичиж эхлүүлсэн эл номыг хожим 17 дугаар зуунд ач хүү нь баяжуулан гүйцээжээ.

Харин "Eumsikdimibang" нь "Хоолны амтыг зөв мэдрэх арга зам" гэсэн утгатай. Тус номыг 1670 оны орчимд эрдэмтэн И Ши-мёний гэргий Жан гэх хүн эмхэтгэжээ. Төрөл бүрийн хоол, согтууруулах ундаа бэлтгэх 146 жор тус номд багтсан байна.

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад Өмнөд Солонгос улс ийнхүү найман бүтээлээ бүртгүүлээд байна.

Энэ хоёр ном нь Андон бүс нутгийн хоолны уламжлалыг баримтжуулсан гэдгээрээ хоорондоо холбоотой боловч тухайн үеийн хоолны соёлыг өөр өөр өнцгөөс харуулдаг. "Suunjapbang"-ийг нэг гэр бүлийн хоёр үеийн эрэгтэйчүүд бичсэн бол "Eumsikdimibang"-ийг язгууртан гэр бүлийн эмэгтэй хүн эмхэтгэсэн нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн хоолны мэдлэг, ахуй амьдралыг олж харах ховор боломжийг олгодог. Түүнчлэн эдгээр номд буй жорууд нь Чусоны үеийн зочломтгой зан болон хүнс хадгалах арга барилыг тодорхой харуулдаг.

Хоёр ном хоёулаа уламжлалт согтууруулах ундаанд багагүй анхаарал хандуулсан нь язгууртан гэр бүлүүд ундаа исгэх, зочдоо дайлах явдалд ихээхэн ач холбогдол өгдөг байсныг илтгэнэ. "Eumsikdimibang" номд нь л гэхэд согтууруулах ундаа бэлтгэх 51 жор багтсан нь нийт 146 жорын гуравны нэг хувийг эзэлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан