Э.Анужин элсний чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Э.Анужин элсний чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ

 

“Дакар-2026” Залуучуудын IV Олимпын наадмын элсний чөлөөт бөхийн тэмцээн Сенегал улсын Сали хотноо болж, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Э. Анужин хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Египетийн тамирчин Абделгалил Малакыг 6:2 онооны харьцаатай ялж, медалийн тавцанд гарсан юм.

 

Э. Анужин тус жинд өрсөлдсөн 12 тамирчнаас С хэсэгт хуваарилагдан, хэсгийн эхний барилдаанд Хорватын Радош Эмануэла, хоёр дахь барилдаанд Сенегалын Манга Мери, гурав дахь барилдаанд АНУ-ын Апостол Алея нарыг илт давуу оноогоор ялж, хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан.

 

Харин хагас шигшээ барилдаанд Доминиканы Бүгд Найрамдах Улсын тамирчин Росадо Валерио Ёлайнид 1:3-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан билээ.

Ийнхүү Э. Анужин Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлж, “Дакар-2026” Залуучуудын Олимпын наадмаас элсний чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртлээ.

 

сонин mn

 

сонин mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан