Гурил, гурилан бүтээгдэхүүний үнээс 600 грамм талхны үнэ жилийн хугацаанд хамгийн их буюу 7.9 хувиар өсөж, 2,922 төгрөгт хүрчээ.
Үндэсний статистикийн хорооны 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн мэдээллээр 600 грамм талх өнгөрсөн оны мөн үед 2,707 төгрөгийн үнэтэй байсан байна.
Мөн I зэргийн гурилын үнэ жилийн хугацаанд 2.8 хувиар өсөж, килограмм нь 2,529 төгрөг болжээ. Өнгөрсөн оны мөн үед 2,459 төгрөг байсан байна.
Харин цагаан будааны үнэ жилийн хугацаанд 0.2 хувиар өсөж, килограмм нь 4,925 төгрөгт хүрсэн ч өмнөх сараас болон сүүлийн долоо хоногт 1.5 хувиар буурчээ.
Сүүлийн нэг сарын болон долоо хоногийн хугацаанд талх, I зэргийн гурилын үнэ өөрчлөгдөөгүй байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо











































