Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо хэврэг байдаг. Тэд сургууль дээрээ, гадаад орчинтой харьцахдаа халдвараас хамгаалалтгүй байдаг тул үе үе өвддөг. Хүүхдийн дархлааны тогтолцоонд зарим зүйл нөлөөлөх нь бий:
– Стресс (бие болон сэтгэл санааны)-ялангуяа сургуулийн орчинд ангийн дэг журам, шалгалтууд, гэрийн даалгавар, үе тэнгийнхний зохисгүй харьцаа, спортын чадавх гэх мэт.
– Гэр орон дахь асуудал болон хангалтгүй унтах нь хүүхдийн дархлааг сулруулж, ханиаданд өртөмтгий болгоно.
– Хүүхдийн биеийн хөдөлгөөн дутагдах.
– Эмх замбараагүй хооллолт.
Эдгээр хүчин зүйлээс зайлсхийх, дархлаа сайжруулахад тус болох зүйлийг хэрэглээрэй. Ийм тэжээл сайтай хоол хүнс нь эрүүл байлгах чухал хүчин зүйл юм.
– Витамин С (жүрж, усан үзэм, хан боргоцой гэх мэт) витамин Е (тахианы мах, ургамлын тос, өндөг гэх мэт), витамин А (сүү, тараг, эрдэнэ шиш)-ээр баялаг хоол хүнс хэрэглүүлэх. Эдгээр витаминууд нь дархлааны тогтолцоонд онцгой ач холбогдолтой.