Дуучин Кейти Перри “The Prismatic World Tour” аялан тоглолтынхоо хүрээнд ирэх сарын 18-нд Хятадын Гуанжу хотын “International Sports Arena” цэнгэлдэхэд тоглолтоо хийхээр болжээ. Одоогоор тоглолтын тасалбарын 80 хувь нь зарагдаж дууссан байна.
Тэрбээр өмнө нь Хятад улсад 2012, 2014 онд тоглолт хийхээр төлөвлөж байсан ч задгай хувцаслалт болон бүжгийн хөдөлгөөний улмаас тус улсын Соёлын яам эрх олгоогүй ба хэрэв дээрх сануулгыг нь зөрчсөн тохиолдол нэг тэрбум юаниар торгохоо мэдэгдэж байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй энэ удаад дээрх сануулгыг дагахаар болжээ.