Дуучин Тэйлор Свифт өнгөрсөн долоо хоногт хөлөө 40 сая ам.доллараар даатгуулсан билээ. Тэгвэл дуучин бүсгүй зүүн хөлийнхөө гуяыг муурандаа уруулсан байна.
Тэрбээр энэ талаар амралтын өдрөөр өөрийн “Инстаграм” хуудсандаа том шалбархайтай хөлнийхөө зургийг тавьжээ. Мөн дуучин бүсгүй шалбархайтай хөлөндөө шархны лент нааж, дээр нь “Me Ow” хэмээн бичжээ.
Тэйлор гурван муур тэжээдэг бөгөөд дээрх муурыг дуучин Селена Гомез төрсөн өдрөөр нь бэлэглэж байсан гэнэ.